Нүүр хуудас Нийгэм Ховд аймгаар овоглосон шилдэг залуусын “АЛТАН ИРВЭС” цэнгүүн болно

Ховд аймгаар овоглосон шилдэг залуусын “АЛТАН ИРВЭС” цэнгүүн болно

149
0
altan-irwes-2018
"АЛТАН ИРВЭС” шинэ жилийн цэнгүүн 2018

Ховд нутгаараа овоглож, бизнес, нийгэм улс төр, спорт урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, салбар бүртээ түүчээлэн, амжилттай ажиллаж буй шилдэг залуусыг нэгтгэсэн “АЛТАН ИРВЭС” шинэ жилийн цэнгүүн энэ сарын 30-нд болохоор товоо зарлажээ.

Улс орны хөгжил дэвшлийн нэг томоохон илэрхийлэл нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн иргэдийн аж амьдралын түвшингээр хэмжигддэг. Тэр ч утгаараа Ховд нутгийн залуус төрсөн нутгаа хөгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилготой сайн дурын нэгдлүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Харин энэ удаад Ховд аймгийн шилдэг залуус нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулж цаашдын хамтын ажиллагаа уялдаа холбоогоо сайжруулж нийгэмд бодит өөрчлөлт бий болгохыг зорьж байгаа аж.

Шинэ жилийнхээ цэнгүүний нэрийг “АЛТАН ИРВЭС” гэж нэрлэсэн нь сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрсөн Цоохор ирвэсийг хамгаалахад залуусыг анхаарлыг хандуулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Мөн тэд энэхүү цэнгүүнээ зөвхөн шинэ жил, баяр ёслол төдий өнгөрөөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Тодруулбал, Салбар бүрийн шилдэг, бүтээгч залуус нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж харилцаа холбоогоо нэмэгдүүлж танилцах, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцох зэрэг нь уг цэнгүүний хамгийн чухал хэсэг гэсэн юм.

“АЛТАН ИРВЭС” шинэ жилийн цэнгүүн 2018.12.30 ны 18.00 цагт “Mongolica Ballroom”-д болох бөгөөд үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэх ба зохион байгуулалтын комисс эргэж холбогдсоноор оролцох эрх үүсэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here