Нүүр хуудас Нийгэм Хойд эцэгтээ хүчиндүүлсэн охиныг хамгаалалтад авчээ

Хойд эцэгтээ хүчиндүүлсэн охиныг хамгаалалтад авчээ

148
0

Тавхан настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай Шүүх эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэгдэж ирсэн талаар нэгэн залуу фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрбээр фэйсбүүктээ “ Ийм зүйл уншуулж байгаад уучлаарай. Яг одоо би шүүх эмнэлэгийн хүлээн авах дээр сууж байна, энд их л юм харлаа энэ дундаас хамгийн аймшигтай нь миний урд талын сандал дээр 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай ирсэн. Ээж нь самранд явсан хойгуур хойд эцэг нь хүчиндсэн тухай охин нагац эгчийнхээ нөхөрт хэлсэн байна. Хэрэг болсон газар буюу охины баысан гэрт нагац эгц нь авах гэж ирэхэд хойд эцэг нь архиар шахаж уулгаж хэргээ хаацайлж байхад нагац эгчийнх нь нөхөр ирээд оихноос юу болсон тухай асуухад

-Аав согтуу орж ирээд намайг хувцасаа тайл гээд тайлуулсан тэгээд б***жгойгоо хийсэн цус гарж өвдөөд би их уйлсан тухай гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна. Ээж нь байхгүй болохоор охины төрсний гэрчилгээ ягаан дэвтэр гэх мэт бичиг баримт бүгд байхгүй, өдрийн хоолоо залгуулдаг болохоор охиныг шүүх эмнэлэгийн төлбөр төлөх боломжгүй гэж ярьж байхыг нь сонслоо.
Арай ч дээ энэ нийгэм яагаад ийм болсон юм бэ, Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг яаж хамгаалах вэ? Шинжилгээ хоол унааны мөнгөнөөс өөрөөр туслаж чадахгүй байгаадаа харамсаад барахгүй нь, Хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх хөршийн холбоо байгуулах, ямар нэгэн хүчирхийлсэн үйлдсэн хяналтанд авах боломжгүй байдаг юм байхдаа! Холбогдох байгууллага болох Хүүхэд хамгаалах нийгэмлэгүүд төрийн бус байгууллагууд, хүчирхийлэлтэй тэмцэх газар гэх хамааралтай бүгдийнх нь нүдэнд очтол түгээж өгөхийг хүсэе” хэмээсэн байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван настай охиныг хүүхэд хамгааллын багийнхан эмчилгээ, өмгөөлөл болон бусад асуудлыг бүрэн хариуцахаар хамгаалах байр луугаа авч явсан байна. Харин хүчирхийлэгч этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Анх мэдээлэл түгээсэн залуугийн хэлж буйгаар таван настай охин хүчирхийллийн золиос боллоо хэмээн шүүх эмнэлэгт ирэхэд аураажийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаах гэсэн аж. Харин уг залуу 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here