Нүүр хуудас Нийгэм ХОМ-ын Гэр бүлийн гишүүдийн орлогоор А.Цогцэцэг сайд 396 сая төгрөгөөр тэргүүллээ.

ХОМ-ын Гэр бүлийн гишүүдийн орлогоор А.Цогцэцэг сайд 396 сая төгрөгөөр тэргүүллээ.

196
0

7  сарын 17-нд АТГ цахим хуудсандаа 2016 оны байдлаар 242 төрийн албан хаагчийг хөрөнгө орлогын товч мэдээлэл нийтэлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын нийт 1 ТЭРБУМ 124 САЯ төгрөг. Үүнд Ерөнхийлөгчийн эзэмшдэг Лексус 570 авто машины үнэ, түүний хувь эзэмшдэг 16 компанийн үнэлгээг тооцоогүй юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна.

Бизнесийн салбарт ажиллаж байгаад УИХ руу шилжсэн болон одоо ч бизнес улс төрд дөрөө харшуулан зүтгэсээр байгаа гишүүд олон. УИХ-ын гишүүн С.Батболд, Н.Номтойбаяр, С.Цогтбаатар, Б.Наранхүү, С.Болд нарыг нэрлэж болно.

Уул уурхайгаас улс төрд шургалсан Б.Дэлгэрсайхан, худалдааны салбарт олон жил ажилласан М.Билэгт, Ж.Ганбаатар нар анх удаа хөрөнгө орлогоо ил тод мэдүүллээ.

Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт  Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга  528 сая төгрөгийн орлогоор, Гэр бүлийн гишүүдийн орлогоор А.Цогцэцэг сайд 396 сая төгрөгөөр тэргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here