Нүүр хуудас Нийгэм Хорих 461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлөв!

Хорих 461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлөв!

548
0
Horih-461-angi
461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлөв!

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр,

Урьдчилан саатуулах 461 дүгээр байранд АТГ-аас шалгагдан саатуулагдаж байсан иргэн Б нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг дээр ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг 461 дүгээр хорих ангид хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу харуул хамгаалалтын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хяналтаа сулруулсан нь тогтоогдсон.

Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих анги бол маш том анги. 24 цагийн турш хөл хөдөлгөөнтэй байдаг учир алба хаагчдын анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг объект.

ШШГЕГ-ын Даргын зөвлөлд дээрх шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, холбогдох харуул хамгаалалтын ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here