Нүүр хуудас Нийгэм Хорооны цагдаагийн үйл ажиллагаа…

Хорооны цагдаагийн үйл ажиллагаа…

475
0
Хорооны цагдаагийн үйл ажиллагаа...
Хорооны цагдаагийн үйл ажиллагаа...
Хорооны цагдаагийн үйл ажиллагааг сайжруулна
Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон төв байрны алба хаагчид долоо хоног бүрийн нэг өдөр хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаа болон гэмт хэрэг, зөрчлийн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 3, 17, Сонгинохайрхан дүүргийн 3, 25, 26, 32, Сүхбаатар дүүргийн 16, 19, Хан-Уул дүүргийн 7, 12, Чингэлтэй дүүргийн 5, нийт 11 хорооны хэсгийн байцаагч, хорооны цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг өгч ажилласан байна.
Мөн хорооны цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 хорооны 250 айл өрх, 254 оршин суугч иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 36 аж ахуй нэгж, 38 хүнсний дэлгүүр, 4 арилжааны банк, 12 зочид буудал, 15 цахим тоглоомын газар нийт 107 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, холбогдох хууль эрх зүйн зөвлөмжийг өгч, аюулгүй байдлыг шалган цаашид камержуулах ажлыг зохион байгуулах, стандартын дагуу шинэчлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа, уулзалт тогтмол зохион явуулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг хаанаас хэзээ, хэнд хэрхэн хандах чиглэлээр нэг бүрчлэн зөвлөгөө өгч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here