Нүүр хуудас Нийгэм Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ

7294
1
hot-hoorondiin-niitiin-teewer
хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт орохоор боллоо
~Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдэнэ~

Зам, тээврийн сайдын 2013 оны 162 дугаар тушаалаар Хот хоорондын зорчигч тээврийн1 хүн/км-ийн жишиг тарифыг 45-55 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар заасан хэдий ч өнөөгийн мөрдөгдөж буй тариф нь дээрх жишгээс доогуур тогтоогдсон байдаг.

Шатахууны үнийн өсөлт бүрт, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр ирсэн ч тээвэрчид маань иргэдийн нуруунд ачаа болохгүй байх үүднээс зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлээгүй өдий хүрсэн билээ.

Судалгаа тооцооллын үндсэн дээр, мөн удаа дараагийн шатахууны үнийн өсөлтөөс хамааран хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт орохоор болсон байна.

Нэмэгдсэн чиглэлүүдийн өнөөдрийн мөрдөж буй тариф болон 09 сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөх тарифыг харьцуулан зургаар оруулав.

hot-hoorondiin-teewriin-une
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн тарифт өөрчлөлт орно

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here