Нүүр хуудас Нийгэм Хугацаандаа татвараа төлөөгүй машиныг журамлана

Хугацаандаа татвараа төлөөгүй машиныг журамлана

166
0

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн энэ оны нэгдүгээр сараас эхлэн улсын дугаар сүүлийн орноос хамаарч хурааж буй. Татвар хураах сүүлчийн хугацаа тавдугаар сарын 31.

Энэ хугацаанд татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхааруулж байна.

Иргэн та татвараа дараахь цэгүүдэд төлөх боломжтой.

  1. Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30
  2. БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30
  3. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30
  4. АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30
  5. 32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30
  6. Саруул зах 08:30-17:30
  7. Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30
  8. Монгол Хьюндай автомотив 08:30-17:30
  9. Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here