МХЕГ: Хугацаа дууссан, чанар муутай хоол хүнс хэрэглэхээс татгалз !
Өнгөрсөн гурван жилд 1500 гаруй иргэн хоолны хордлогод өртсөн гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээллээ. Мөн энэ хугацаанд 400 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад 1400 орчим сурагчдын дунд явуулсан хоол, хүнсний чанарын судалгаагаар сурагчдын 66 хувь нь ундаа, 55.1 хувь нь пирожки зэрэг чанар муутай, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдан авах нь элбэг байдаг байна. Тиймээс иргэдийг хугацаа хэтэрсэн, чанар муутай хоол хүнс хэрэглэхээс татгалзахыг албаны хүн анхаарууллаа.
Мөн хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээг яаралтай авахын тулд холбогдох бүх шатны байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагтайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар онцолж байна.