Нүүр хуудас Нийгэм Худалдаа, үйлчилгээний 610 зөвшөөрөл олгоно

Худалдаа, үйлчилгээний 610 зөвшөөрөл олгоно

258
0
niitiin hoolnii zowshoorol
Худалдаа, үйлчилгээний 610 зөвшөөрөл олгоно
~Худалдаа, үйлчилгээний 610 зөвшөөрөл олгоно~

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/54 дүгээр тушаалаар “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” удирдамжийг баталсан.

Удирдамжийн дагуу УБЗАА-наас холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайлбал: НМХГ, НЦГ, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ, “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газартай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний 50 цэгт зөвшөөрөл олгохоор тогтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here