Нүүр хуудас Нийгэм Хулгайд алдагдсан 30 орчим хөөрөг, үнэт эдлэл олджээ!

Хулгайд алдагдсан 30 орчим хөөрөг, үнэт эдлэл олджээ!

259
0
hulgaid-aldjee
Хулгайд алдагдсан 30 орчим хөөрөг, үнэт эдлэл олджээ!

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлсан Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Үүний дагуу Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

Эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /утасны дугаар: 90060360/-т хандах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here