Нүүр хуудас Нийгэм Хун нуурын ойр орчмыг цэвэрлэлээ

Хун нуурын ойр орчмыг цэвэрлэлээ

254
0

Сонгинохайрхан уулын зүүн бэлд байрлах Хун нууранд хос хун үүрлэхээс гадна отгот шунгуур, улаан хөлт хөгчүү, эгэл хараалай, бор нугас зэрэг олон төрөл зүйлийн усны шувууд үүрээ засдаг. Тиймээс шувуу сонирхогчид, гэрэл зураг сонирхогч залуус хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд тус нуурын эргийг цэвэрлэлээ. Хайрганы карьерын үйл ажиллагаа явуулж байгаад орхигдсон тус газрыг цэвэрлэхэд Нийслэлийн байгаль орчны газар, Шувуу хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, “Adventure temple” кафе, Монголын УАЗ клубийнхэн оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here