~Хурд группын барилгын “Краны тросс” тасарч 17 настай хүү амиа алджээ!~
Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад өчигдөр/08.08/ 19.22 цагт иржээ.
Үүний дагуу шалгахад “Хурд” группын барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон байна.
Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ