Нүүр хуудас Нийгэм Хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

Хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

458
0
Huuli zui, setgel zuin tuslaltsauu uzuuleh oroo
Хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

Хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс 2017 оны 12 дугаар сард “Азийн сан” олон улсын байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээний дагуу тус сангийн санхүүжилтээр “Хамгаалалтад авсан иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөө байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус өрөөнүүдийг байгуулснаар хамгаалалтад авагдсан иргэдийг стандартын шаардлага хангасан, тохилог таатай орчинд хүлээн авч уулзах, хуульд заасан туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Цагдаагийн албанаас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 4 иргэнийг хамгаалалтад авч аюулгүй байдлын хамгаалалтын 8 арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here