Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын материал зарж борлуулж буй газруудад шалгалт хийсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ.
Шалгалтын үеэр хуурамч цемент борлуулж байсан нь илэрсэн бөгөөд “Мен гао” нэртэй цемент нь савалгаан дээрээ 50 кг гэсэн боловч 47.48 кг жинтэй, барьцалдах шаардлага хангахгүй байсан байна. Гэхдээ барилгын материал борлуулагчид уг цементийн сав баглаа боодлыг ашиглан хуурамчаар хийж, борлуулж байсан аж.
БНХАУ-аас импортоор оруулж ирдэг “Мен гао” үйлдвэрийн цемент өнгөрөгч оны зургадугаар сараас хойш орж ирээгүй байгаа аж.