Нүүр хуудас Нийгэм ХХААХҮЯ: Улсын эхмжээнд ургац хураалтын явц 73 хувьтай байна

ХХААХҮЯ: Улсын эхмжээнд ургац хураалтын явц 73 хувьтай байна

163
0
urgats-huraalt
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 73 хувьтай байна

Аравдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын явц 73 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ.

Одоогоор 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ.

Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Ингэснээр дотоодын төмсний хэрэглээг 100 хувь хангах боломж бүрдсэн байна.

Үүнээс гадна үр тарианы ургац өндөр байгаа учраас дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэхээр байна гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээллээ.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр энэ долоо хоногийн эцсээр нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here