ХХААХҮЯ болон Ургацын төв штабын урьдчилсан мэдээллээр аравдугаар сарын 25-наар улсын хэмжээнд ургац хураалт дуусахаа мэдэгдлээ. Аравдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84.1 хувьтай байв.
Энэ нь гурав хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82.9 хувь, төмсний 99.9 хувь, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80.6 хувь, тосны ургамлын 57.3 хувийг хураан аваад байна.
Аравдугаар сарын 23-ны байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс,
8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.