Нүүр хуудас Нийгэм Хэнтий аймагт зургаан зүйлийн “ТОГОРУУНЫ БАЯР” болж байна

Хэнтий аймагт зургаан зүйлийн “ТОГОРУУНЫ БАЯР” болж байна

498
0
togoruu-Khentii-Binder-sum-2019
Хэнтий аймагт зургаан зүйлийн "ТОГОРУУНЫ БАЯР" болж байна

Хэнтий аймагт жил бүр аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Тогорууны баяр”-ыг Биндэр сумын Цагаан нуурт болж байна.

Манай улсад нийт долоон зүйлийн тогоруу байдгаас зургаа нь Биндэр суманд зусч намарждаг ажээ.

Дэлхийд ховорт тооцогддог цэн тогоруу болон бусад зүйлийн хамгаалалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү “Тогорууны баяр”-ыг зохион байгуулдаг юм.

“Тогорууны баяр”-ын үеэр нэн ховордсон шувуудын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тогорууны тухай зохион бичлэгийн уралдаан, бүжгийн тэмцээн зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here