Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр орой ширүүн бороо орж хүчтэй үер буужээ. Тус сумын хойд уулнаас үер бууж, хамгаалалтын далан руу орсон байна. Азаар хүний амь, мал эрсдээгүй хохирол учраагүй байна.
Хэрэв урьдчилан сэргийлж далан босгоогүй бол үерт айл өрх урсах аюултай байсан гэдгийг эх сурвалж хэлэв.