Нүүр хуудас Нийгэм Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий гарч, хорио тогтоов !

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий гарч, хорио тогтоов !

209
0

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газарт  малчин Б-гийн хоёр үхэрт 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч,  өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 12.04-ний өдрийн  хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.

Иймд тус сумын Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here