Нүүр хуудас Нийгэм Хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа.

Хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа.

246
0

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзээтэй байсан 602048 дугаартай хэргийг сэргээн шалгах явцад оргодол Т-гийн байгаа газрыг олж тогтоон баривчилжээ. Яллагдагч Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх  хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байна. Гэвч тэрээр тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэжээ.  Гэтэл ялтан Т нь 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн  хорих ангиас дахин оргосон байна. Ингээд 24 жилийн турш оргосон оргодлыг “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчлан шийтгүүлсэн нь хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа болжээ. Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ. Давтан удаагийн үйлдлээр оргосон түүний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек хяналт тавьж, 2015 оны  Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оргодол Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here