Нүүр хуудас Нийгэм Хүйтний эрч чангарна

Хүйтний эрч чангарна

222
0
Нийт нутгаар хүйтний эрч чангарна
Нийт нутгаар хүйтний эрч чангарна

26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

2016 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

29-30-нд баруун аймгуудын зарим газраар, 31-нд зарим газраар цас орж, явган  шуурга шуурна.

Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

28-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here