Нүүр хуудас Нийгэм Хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөнө

Хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөнө

261
0
Хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах
Хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх гэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10.00-14.00 цагийн хоорондГадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах юм байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Засгийн газрын Ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг танилцуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоо, хяналт, иргэний нийгмийн байгууллагын тодорхой зөвлөмжийн хүрээнд хийсэн дүн шинжилгээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэлэлцэх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here