Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд намрын мод тарилт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болно.
Уг үйл ажиллагааг ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС уриан дор зохион байгуулах бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдийг мод арчлах ажилд уриалан оролцуулах аж.
Энэ үеэр байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.