Нүүр хуудас Нийгэм Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шуурхай шийдвэрлэхэд анхаарна

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шуурхай шийдвэрлэхэд анхаарна

120
0
hureelen-bui-orchnii-gemt-hereg
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шуурхай шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран дөрөвдүгээр сараас зургаадугаар сард “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах” нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шуурхай шалгуулж шийдвэрлэх болон гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт, тэр дундаа шүүхэд шилжүүлсэн хэргийн хувь хэмжээ нэмэгджээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвхи санаачлага гаргаж, үр дүнтэй ажилласан Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Баярхүү, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Одхүү нарыг шагнаж урамшуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here