Нүүр хуудас Нийгэм “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах аян” эхэллээ

“Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах аян” эхэллээ

281
0
Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах
Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах
“Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах аян” эхэллээ
Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос  “Цахим орчинд хүүхдээ хамгаалья” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар оролцов. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн болон ТББ, эцэг эхчүүдэд хандаж уриалга гаргаж буй бөгөөд  хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нэг сарын аян зарлаж буйгаа мэдэгдлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Хүүхдүүд цахим халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүүхдийг цахим орчинд гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг коммент бичихэд уриалах сөрөг үр дагавартай байна. Дэлхийн улс орнуудад таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэл байгааг олон улсын судалгааны байгууллагууд тогтоожээ.
Монгол Улсад хүүхдийн эсрэг олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн дийлэнх нь цахим халдлага байна” хэмээн ярьж, сарын аяны хүрээнд уриалгын дагуу ажиллахыг уриалав.
Сүүлийн таван жилийн хугацаанд цахим халдлагатай холбоотой 1200 гаруй хэрэг гарчээ. Хохирол нь хоёр орчим тэрбум төгрөг гэсэн албан бус мэдээ байгаа аж.
-Дэлхий дээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь интернет хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ.
-Монгол улсад өсвөр насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг аж.
-Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47% нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4% нь админ эрхтэй байгаагийн 37.3% сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 % нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан нь судалгаагаар тогтоогдсон байна.
-Судалгаанд оролцсон хүүхдүүд цахим орчинд нэвтэрснээр 42.6% нь их ядардаг, 41% нь айдаст автдаг, уур хүрдэг гэж хариулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here