Нүүр хуудас Нийгэм “Хүүхдийн автобус”-уудыг техникийн үзлэгт хамруулж байна!

“Хүүхдийн автобус”-уудыг техникийн үзлэгт хамруулж байна!

220
0
huuhdiin-autobus
"Хүүхдийн автобус"-уудыг техникийн үзлэгт хамруулж байна!

Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношилгоог 2019 оны 01 дүгээр сарын 21-ээс 25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

“Хүүхдийн автобус”-ны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд 2 удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.

2018 оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан бөгөөд 21-ны өдрийн байдлаар оношлогоонд нийт 8 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4 тээврийн хэрэгсэлнь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.

Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг “Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here