Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриаллаа

Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриаллаа

155
0
huuhdiin-ayulgui-baidal
Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриаллаа

“Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас “Хүүхэд хамгаалагч” төслийг туршилтын хугацаатай хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны эмзэг цэгүүдэд иргэдийг эргүүлд гаргах “Хүүхэд хамгаалагч” пайз, сандал суурилуулан төслийг иргэдэд танилцуулах арга хэмжээг Нийслэлийн 69 дүгээр сургуульд зохион байгууллаа.

Хүүхдийн сургууль, цэцэрлэг, гэр хоорондох зам, гудамж талбайн аюулгүй байдлыг тухайн хорооны иргэдээс бүрдсэн “Хүүхэд хамгаалагч” нар хичээлд ирэх, тарах цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Энэ нь хүүхдийн эсрэг үйлдэх танхай, дээрэм, хулгай гэх мэт гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой тул хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here