Нүүр хуудас Нийгэм Цахилгаан машинд “ногоон дэвсгэрт дугаар” тавих стандарт батлагдлаа

Цахилгаан машинд “ногоон дэвсгэрт дугаар” тавих стандарт батлагдлаа

99
0
Halloween-make-up-07
Цахилгаан машинд "ногоон дэвсгэрт дугаар" тавих стандарт батлагдлаа

Цахилгаан машин нь огт бензин хэрэглэдэггүй. Гараашдаа эсвэл гэрээсээ машинаа утас шиг 220-доо залгаад цэнэглээд явах боломжтой байдаг.

Зориулалтын цэнэглэгчээр 30 минут цэнэглээд 100-150 км явах боломжтой бөгөөд энэ нь ажил гэрийн хооронд явдаг жолооч нарт 7 хоногоо даачих зай юм.

Түүний төлөөлөл болж NISSAN LEAF машин манай улсад эрчийг авч байгаа бөгөөд одоогоор 44 машин замын хөдөлгөөнд оролцож байна. Энэхүү эко машинд зориулж төрөөс дараах дэмжлэгийг үе шаттайгаар өгч эхлээд байна.

Цахилгаан машинд тусгайлан ногоон дэвсгэртэй улсын дугаар тавих MNS үндэсний стандарт хэдхэн цагийн өмнө батлагдсан юм байна.

Давуу тал:

Дугаарын хязгаарлалтад орохгүй
1-р эгнээгээр явж болно
Харин тун удахгүй тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалтад хамрахгүй байх талаар Зам тээврийн хөгжлийн яамтай зөвшилцөх ажил зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here