Нүүр хуудас Нийгэм Хүүхэд багачуудад 15 мянган ширхэг сүү, тараг бэлэглэнэ

Хүүхэд багачуудад 15 мянган ширхэг сүү, тараг бэлэглэнэ

931
0
delhiin suunii odor
"Дэлхийн сүүний өдөр"-ийг гуравдахь жилдээ тэмдэглэх юм
~Дэлхийн сүүний өдөр маргааш тохионо~

2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ.

Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэхээр бэлтгэл ажлаа базаагаад байна.

Энэ жилийн тухайд Сүхбаатарын талбайд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр болох арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан 50 хүүхдэд бэлэг гардуулах бөгөөд 15 мянган ширхэг сүү, тараг хүүхдүүдэд бэлэглэнэ.

Сүү, таргийг зөвхөн Сүхбаатарын талбайд ирсэн хүүхэд, багачуудад бэлэглэхээс гадна яг энэ арга хэмжээг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог.

Дэлхий нийт шинэ, эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэхийг зорьж байна. Сүүнд хүний биед хэрэгцээтэй 10 гаруй төрлийн амин дэмүүд агуулагддаг. Тухайлбал, Кальци, Д, В-гийн төрлийн амин дэм, фосфороор баялаг. Мөн хүнд металлын хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Хүүхдийн өсөлт хөгжилт, яс шүдний бэхжилтэд эерэг нөлөөтэй.

Хүн өдөрт нэг аяга сүү уувал хоногт шаардлагатай кальцийн 30 хувь, Д аминдэмийн 30 хувь, В12, B2 витамины 20-24 хувийг авдаг байна. Тиймээс эрүүл амьдрах нэн тустай сүүг тогтмол хэрэглэж заншихыг уриалъя.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here