Сүүлийн үед манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, тэднийг хүчирхийлсэн олон жигшүүрт хэрэг гарах болсон.
Тэгвэл Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд зарцуулахаар талууд гарын үсэг зурсан байна.
Энэхүү буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулахаар болжээ.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх институциудыг чадавхжуулах ажлуудыг үе шаттай хийж, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар болж байна.