Нүүр хуудас Нийгэм Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс эрс нэмэгджээ

Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс эрс нэмэгджээ

95
0
Huvsgul_nuur
Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс эрс нэмэгджээ
~Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс эрс нэмэгджээ~

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн аялал зугаалга эрс нэмэгддэг.

Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдээр үргэлжилж байгаа учраас Хөвсгөлийг зорих иргэд өмнөх жилээс илүү байх төлөвтэй байна.

Тухайлбал “Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 жуулчин ирээд байна.

Энэ нь өдөрт 10 мянган иргэд ирж, өмнөх өдөр ирсэн 10 мянга орчим иргэд нь буцаж байгаа” гэдгийг албаныхан онцоллоо.

Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдөр ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна.

Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим иргэд өөрсдийн майхантайгаа нуурын эргээр бууж байгаа бөгөөд цаашид багтах боломжгүй болж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here