Нүүр хуудас Нийгэм Хөвсгөлчүүд хурдан удмын ЦӨМ сүрэгтэй болохоор зорьж байна

Хөвсгөлчүүд хурдан удмын ЦӨМ сүрэгтэй болохоор зорьж байна

64
0
howsgol-aimag
Хөвсгөлчүүд хурдан удмын ЦӨМ сүрэгтэй болохоор зорьж байна

Хөвсгөл аймгийн адуун сүргийн угшлыг сайжруулах, улс бүсийн наадамд уралдах хурдан хүлгүүдийн амжилтыг ахиулах, адууны соёлын өвийг хамгаалах, хурдан удмын цөм сүрэгтэй болгох зорилгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойргийн 9 суманд Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хурдан удмын азарган үрээг гардуулан өглөө.

Дөрвөн жилийн өмнө 2015 онд Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн 25 хурдан азарган үрээг Хөвсгөл аймгийн бүх сумын Морин спорт, уяачдын холбоонд гардуулан өгч байжээ.

Тус азарган үрээнүүд сум бүртээ амжилт гаргаж байгаа тул нутгийн малчид болон уяачдын холбооны зүгээс хүсэлтээ ирүүлсээр байгаа учраас Хөвсгөл аймагтаа хурдан удмын адууны угшлыг сайжруулах, хурдан удмын цөм сүрэгтэй болгох ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here