Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл аймагт сураггүй болсон 13 настай охиныг дахин хайж байна!

Хөвсгөл аймагт сураггүй болсон 13 настай охиныг дахин хайж байна!

358
0
howsgol-aimag
Хөвсгөл аймагт сураггүй болсон 13 настай охиныг хайж байна!

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товогийн-Ар гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т тус сумын иргэн 13 настай охин өнгөрсөн оны 8 дугаар сарын 7-ны өдөр малаа хариулж яваад сурагггүй болсон бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр түүнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 59 иргэн, 1 автомашин, 24 мотоцикль, 21 морь, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтойгоор өнгөрсөн оны 8 сарын 8-13-ны өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон юм.

Тус аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 2 нохой, 1 автомашин, нийт 12 алба хаагч, 2 нохой, 3 автомашинтай 243 км замыг туулан өчигдөр 19 цаг 45 минутад очиж, тус багийн Товогийн-Ар гэдэг газарт нисгэгчгүй төхөөрөмж нисгэн эрэн хайх ажиллагаа явуулах газрыг тандаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсоож өнөөдөр өглөөний 8 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here