Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл аймаг орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлав

Хөвсгөл аймаг орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлав

108
0
howsgol-hodolgoon-hyazgaarlaw

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 12-р хуралдаан болж, Цэцэрлэг сумын 6 иргэний Мөрөн суманд хийсэн РСR шинжилгээний хариу эерэг гарсан тул аймгийн хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлалаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Хязгаарлалтын хугацаанд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэд Мөрөн сум болон бусад суманд зорчсон байж болзошгүй тул тархалтыг хумих зорилготой юм.

Хөвсгөл аймагт РСR шинжилгээг өчигдрөөс эхлэн хийж байгаа учраас эхний шинжилгээнүүдийг баталгаажуулахаар Орхон аймагт явуулсан бөгөөд хариу өнөөдөр гарна хэмэнн аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here