Нүүр хуудас Нийгэм ХӨВСГӨЛ: Мөсний баярыг угтан “ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН”-ийг хязгаарлав

ХӨВСГӨЛ: Мөсний баярыг угтан “ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН”-ийг хязгаарлав

664
0
mosnii-bayr
Мөсний баярыг угтан "ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН"-ийг хязгаарлав

Хөвсгөл аймагт жил бүрийн “Мөсний баяр” гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болдог уламжлалтай.

Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байна.

Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ.

Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here