“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо”-ны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу 240 мянган төгрөг байхаар тогтоосон.
Энэхүү өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.