Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” чуулга уулзалт гурав дахь жилдээ болох гэж байна.
Энэ жил хөрөнгийн зах зээлийн хөгжил, финтекийн дайралт болон дижитал трансформаци, хувийн тэтгэврийн тогтолцоо, санхүүгийн боловсрол зэрэг сэдвээр салбар хуралдаан нь болно.
Мөн Unread-ийн баг залуучууд руу чиглэн “Энтрапренёр сэтгэлгээг түгээх нь”, “хамтын соёлыг дэлгэрүүлэх нь”, “Санаа, баг, мөнгө аль нь чухал вэ?” зэрэг сэдвээр салбар хэлэлцүүлгийг хийх юм байна.
ОУ-ын хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн салбарын хөгжил, санхүүгийн салбар дахь эрэлт хэрэгцээ, үйлчилгээний шинэ чиг хандлагыг тодруулж, шинэ шинэ санаа төрүүлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбогдгоороо тухайн чуулган томоохон ач холбогдолтой болдог гэж оролцогчид үздэг.
Энэ удаагийн чуулган ч мөн шинэ трэндүүдэд монголчууд хэр бэлэн байгааг харуулж, төр, хувийн хэвшил, олон нийтийг холбох болно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ.