Нүүр хуудас Нийгэм Хөтөл тосгоныг эрчим хүчээр хангав

Хөтөл тосгоныг эрчим хүчээр хангав

179
0

Дархан-Уул аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас өчигдөр буюу 2017.10.08-ны өдрийн 09:51 цагт Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан байна. Салхи 20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурсны улмаас Дархан дэд станцаас 3 км-ийн зайд 2 ш тулгуур унаж, мөн 3 ш тулгуур хазайсан бөгөөд Хөтөл тосгоны хэмжээнд тог цахилгаан тасарсан аж. Гэмтэл гарсан даруйд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, улмаар Орхон дэд станцаас схем боловсруулан 17:00 цаг гэхэд Хөтөл тосгоны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэллээ.  Хөтөл 110 кв-ын ЦДАШ нь Хөтөл тосгон болон цемент шохойн үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангахаар 1985 онд ашиглалтад орсон байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here