Нүүр хуудас Нийгэм ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДЭЭРМИЙН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДЭЭРМИЙН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

145
0

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн, хүч хэрэглэж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Уг хэргийг хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч О.Болороогоор ахлуулсан “Хамтарсан баг”-ийн хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here