Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн алба хаагчид Канадын гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаас хуваалцав

Цагдаагийн алба хаагчид Канадын гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаас хуваалцав

161
0
tsagdaagiin-alba-haagchid
Цагдаагийн алба хаагчид Канадын гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаас хуваалцав

Цагдаагийн ерөнхий газрын Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албатай хамтран /2018.11.01/-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Тодруулбал, МИАТ компанийн байранд “Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга аргачлал” сэдэвт сургалтад цагдаагийн алба хаагчдаас гадна энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бусад төрийн байгууллагын ажилтнууд хамрагдлаа.

Сургалтыг Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн албаны төлөөлөгчид лекц, семинар хэлбэрээр явуулсан бөгөөд сургалт нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санаачилгыг нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here