Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн гудамжны зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Цагдаагийн гудамжны зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

292
0
tsagdaagiin-gudamj
Цагдаагийн гудамжны зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, Гуравдугаар сургууль, Хүүхдийн Хоёрдугаар эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here