Нүүр хуудас Нийгэм Шарын гол суманд түргэн тусламжийн 2 авто машин хандивлав

Шарын гол суманд түргэн тусламжийн 2 авто машин хандивлав

283
0
turgenii-mashin
Шарын гол суманд түргэн тусламжийн 2 авто машин хандивлав

БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны дарга, Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд Дархан-Уул аймагт долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд айлчилж байна.

Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг тус аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.

Харин энэ удаагийн айлчлалаар тусгай зориулалт бүхий хоёр авто машиныг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү машиныг хамгийн алслагдсан сум болох Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here