Нүүр хуудас Нийгэм ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.РИНЧИНДОРЖИЙГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.РИНЧИНДОРЖИЙГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

465
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Цагдаагийн хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж “МОНГОЛЫН УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” цол хүртлээ.

Цагдаагийн хурандаа Г.Ринчиндорж нь 1961-1964 онд Аж үйлдвэрийн яамны баазад инженер, мөн яаманд мэргэжилтэн, 1964-1965 онд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын орлогч дарга, мэргэжлийн комиссын дарга, 1979-1981 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Польш улсад суух Элчин сайдын яаманд эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе, 1981-1990 онд Улсын автотээврийн хэргийг шалган байцаах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Монгол Улсын гавьяат хуульч Г.Ринчиндорж нь Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны одон, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хүндэт ба алдар медалиуд, ЗХУ-ын болон Монгол Улсын “Онц сэргийлэгч” хүндэт тэмдэг, Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдэг, БХЯ-ны болон Цагдаагийн байгууллагын “Гавьяат ажилтан” тэмдэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг” болон бусад яам, тусгай байгууллагын шагналаар шагнагдаж байсан юм.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын болон Замын цагдаагийн албаны зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here