Нүүр хуудас Нийгэм Цагдаагүй үед зөрчил илрүүлэх “E-POLICE” аппликейшн

Цагдаагүй үед зөрчил илрүүлэх “E-POLICE” аппликейшн

71
0
E-POLICE
“E-POLICE” аппликейшн ашиглан 90 зөрчилд хариуцлага тооцлоо

Цагдаагүй үед замын дүрэм зөрчигчдийг хянах зорилгоор бүтээсэн “E-POLICE” аппликейшнийг одоогоор 10 мянга гаруй хүн ашиглаж 90 зөрчилд хариуцлага тооцуулсан байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.

Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байна.

Иргэд олон нийтийг аппликейшнээ татаж хамтран ажиллахыг тус төвөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here