Цаг агаараас шалтгаалаад “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ” хойшиллоо.
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ.
Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 04 сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубийн сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчлахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцох ажээ.