Нүүр хуудас Нийгэм Цаг агаар ЭРС МУУДАХЫГ сэрэмжлүүлж байна !

Цаг агаар ЭРС МУУДАХЫГ сэрэмжлүүлж байна !

140
0
weather
Цаг агаар ЭРС МУУДАХЫГ сэрэмжлүүлж байна!
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Маргааш өдөр салхи Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр секундэд 26-28 метр, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 9 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны 20 цагаас 03-р дугаар сарын 31-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 1, 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 2-нд говь, талын нутгаар, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here