Нүүр хуудас Нийгэм Цалинг нэмж, тэтгэвэрт гарах насыг…

Цалинг нэмж, тэтгэвэрт гарах насыг…

178
0
Цалинг нэмж, тэтгэвэрт гарах насыг...
Цалинг нэмж, тэтгэвэрт гарах насыг...

Цалинг нэмж, тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь болгоно
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт ажилласан. Энэ үеэр Засгийн газрын зүгээс зарчмын чанартай 4 асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, нэгдүгээрт эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн байна. Мөн хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болох аж. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж хугацааг нь 3 сар болгож бууруулахаар ярилцжээ.

Хоёрдугаарт, Хүн амын орлогын албан татварын 4 шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгох нь. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орох юм. Тус шийдвэртэй холбогдуулж нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор болжээ.

Гуравдугаарт, Төрийн албан албан хаагчдын цалинг нэмэхээр ярьж тохиролцсон бөгөөд ирэх онд нэмнэ. Дөрөвдүгээрт, Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь болгож бууруулсан байсныг 80 болгож нэмэхээр ярилцаж байгаа аж.

Засгийн газар эдгээр асуудлыг УИХ-д хууль болгон өргөн барихаар болсон байна. Учир нь намрын чуулган удахгүй хаалтаа хийнэ. Тиймээс чуулган завсарлахын өмнө дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх чигтэй ажиллаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here