Нүүр хуудас Нийгэм Цасаар шуурч, тариалангийн бүс цасанд дарагджээ!

Цасаар шуурч, тариалангийн бүс цасанд дарагджээ!

151
0
tarialangiin_bus
Цасаар шуурч, тариалангийн бүс цасанд дарагджээ!

Их хэмжээний цас орж, шуурснаас үүдэн ургац хураалтад хүндрэл учрах төлөвтэй байна.

Пүрэв гарагаас эхлэн төвийн болон зүүн бүсийн аймгийн нутгаар их хэмжээний цас орж, шуурсан нь тариалангийн бүс нутагт хүндрэл учруулж зарим газраа 20-30 см цасанд дарагджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумаас бусад сумдын талбай цасанд дарагдаж, ойролцоогоор 20-30 см-т хүрсэн байна.

Мөн Төв аймгийн Эрдэнэсант, Сүмбэр сум бага зэрэг, Жаргалант, Борнуур суманд 30 см орчим зузаан цас ороод байгаа юм. Харин Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон байна.

Энэ онд 497.2 мянган га талбайд тариалалт хийж, өмнөх жилээс хоёр дахин их ургац авах төлөвтэй байгаа юм.

Үүнээс 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо хураахаар төлөвлөсөн ч цас орохын өмнөх урьдчилсан мэдээгээр үр тариа 8.6, төмс 30 гаруй, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай байжээ.

Тариалангийн бүс нутагт цочир хүйтэрсэнтэй холбогдуулан ХХААХҮЯ-аас тодорхой үүрэг чиглэл өгөөд байгаа юм. Энэ дагуу Улсын ургацын штаб мал амьтан ургац сүйтгэхээс сэргийлэх, шатахууны нөөц нэмэгдүүлэх, хураасан ургацыг хөлдөх, норохоос сэргийлэх зэрэг арга хэмжээ авч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Мөн цас орсны дараа налсан тариаг хураахад зайлшгүй шаардлагатай иш өргөгч болон бусад төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ААН-д олгож байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд байгаль, цаг уурын нөлөөгөөр 90.3 мянган га-д ургац алдсан юм.

Тэгвэл энэ жил 8.1 мянган га талбай ургац алдах төлөвтэй байсан ч цаг уурын нөлөөгөөр ургац алдалт ихсэх магадлал өндөр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here