“Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын гарсан.
Халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлсөн.
Цахилгааны шөнийн тарифийн энэхүү хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн юм.
Дээрх журмын дагуу гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэж байсан бол хоёр хоногийн өмнөөс эхлэн хөнгөлөлт эдлэхээ больж байгаа юм.