Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 1 хэмийн дулаан байна

Нийслэл хотод 1 хэмийн дулаан байна

166
0
Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 02-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here